"Хүүхдийн хөгжил хатгааллын жил" аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан
“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ БИДНИЙ ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН
Аймгийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон
зарласантай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “ Хүүхдийн хөгжил,
хамгааллын жил”-ийн ажлын төлөвлөгөө гарган албаны даргаар батлуулан мөрдөж
ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд албан хаагчдын хүүхдүүдийн талаарх дэлгэрэнгүй
судалгааг гарган, хүүхдүүдээ “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрөөр хүлээн авч
уулзан хөнгөн хооллож гарын бэлэг гардуулав.
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн
тусгай бүлэгт сурдаг багш сурагчидтай биечлэн уулзаж тэдэнд тулгарч буй хүндрэл
бэрхшээл, бусад асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Тус бүлгийн сурагчдаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион
байгуулагдах “Бочи”-гийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж
байгаа бөгөөд стандартад нийцсэн бөмбөг байхгүй байгаа тухай асуудал хөндөгдөж
түүнийг худалдан авах зардалд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэн 200,0 мянган
төгрөгийг ангийн багш Пүрэвсүрэнд гардуулан өглөө. Мөн цаашид хамтран
ажиллахаар болов.
Тус бүлэг нь 45 хүүхэдтэй 2 үндсэн байгштайгаар
2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ажлын ачаалал нэмэгдэж туслах
багшийн орон тоо шаардлагатай байгаа талаар санал тавиад байна. Уг хүсэлтийг
хүлээн авч Аймгийн Засаг Дарга болон Боловсрол Соёлын газарт уламжлан
шийдвэрлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Албаны хаагчдын хүүхдүүдийг хоолонд оруулж, орон
нутгийн музей үзүүлэн аймгийн түүх дурсгал болон өөрийн аймгийн соёл иргэншил,
бахархал ан амьтан, ургамал ногоо, мал аж ахуй, газар тариалангийн талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгч тэдний оюун ухаанд бяцхан хөрөнгө оруулалт хийж ажиллалаа.
“Хүүхдийн
хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд албан хаагчдын хүүхдүүдийн төрсөн
өдрөөр нь эцэг эхэд нь нэг өдрийн цалинтай чөлөө олгох мөн сургуулийн ойр
орчимд эргүүлд гарах ээлжтэй албан хаагчид, эцэг эхийн хуралд суух зэрэгт чөлөө
олгох асуудлыг албаны дотоод журамд тусган мөрдөж ажиллаж байна.