Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороогоор батлуулсан 2025 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт,
дотоод аудитын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан 29/25
дугаар удирдамжийн дагуу Богд сумын Засаг
даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн
үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох
бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил
гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн
боловч төсвийн зардал хооронд хөрөнгө шилжүүлэн зарцуулахдаа зөвшөөрөл
авалгүйгээр зориулалт бусаар зарцуулдаг,
анхан шатны баримтыг дутуу
бүрдүүлдэг, томилолтын зам хоногийн зардлыг илүү тооцож олгодог, хөрөнгө
зарцуулах захирамж гаргахдаа холбогдох төсвийн тооцооллыг хийдэггүй, төрийн
албан хаасан хугацааны нэмэгдлийг илүү, дутуу олгодог, батлагдаагүй орон тоонд
албан хаагч авч ажиллуулдаг, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарч буй зардалд
байгууллага иргэдээс ирсэн хүсэлтийг хавсаргадаггүй, АТГазрын зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллаагүй,
арга хэмжээ, шагнал урамшууллын зардлын тайланг бичихдээ ямар зардалд
хэдийг зарцуулсан, хэдэн төгрөгийн шагнал гардуулсан, тухайн хүмүүсээр гарын
үсэг зуруулсан баримтыг хавсаргаагүй,
үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон акт үйлддэггүй, тооллогын комисс ажлын
тайлан илтгэх хуудас бичдэггүй, хагас жилийн тооллогын бүртгэлийн хуудсанд
тооллогын гишүүд гарын үсэг зурдаггүй, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт
бичиг боловсруулаагүй, 2023 онд хийгдсэн дотоод аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг
хангаж ажиллаагүй, дотоод хяналт муу ажилладаг, өмч хамгаалах зөвлөл огт
ажиллаагүй, шилэн дансанд мэдээлэл дутуу байршуулдаг зэрэг нь дотоод хяналтын
баг санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, санхүүгийн ажилтан,
удирдлага идэвхи санаачлагатай ажилладаггүй, албан хаагчдыг мэргэжил арга
зүйгээр хангах ажил дутмаг зэргээс эдгээр зөрчлүүд илэрч байна гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар зориулалт бус зарцуулалт 3,679,600 (гурван сая зургаан
зуун далан есөн мянга зургаан зуу) төгрөг, анхан шатны баримттай холбоотой
7,862,280 (долоон сая найман зуун жаран хоёр мянга хоёр зуун ная) төгрөг, цалин хөлстэй холбоотой
12,657,605 (арван хоёр сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун тав)
төгрөг, авилгатай тэмцэх газрын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй 34,449,992 (гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга
есөн зуун ерэн хоёр) төгрөг нийт
58,649,477 (тавин найман сая зургаан зуун дөчин есөн
мянга дөрвөн зуун далан долоо) төгрөгийн
зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар илүү олгосон албан томилолтын
зардалд 148,000 (нэг зуун дөчин найман
мянга) төгрөг, албан хаасан
хугацааны нэмэгдэл 439,895 (дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун ерэн тав)
төгрөгийг буруутай албан тушаалтнуудаар төлүүлэх, дутуу олгосон төрийн алба
хаасан хугацааны нэмэгдэл 110,500 (нэг зуун арван мянга таван зуу) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоож, илэрсэн зөрчлүүдийг цаашид давтан гаргахгүй
байх талаар 11 заалт бүхий зөвлөмж өглөө.