Баян-Өндөр сумын Засаг даргын нөөц хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 05
дугаар сарын 22-ны
өдөр баталсан 29/12 тоот
удирдамжийн дагуу Баян-Өндөр сумын Засаг даргын нөөц
хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж
гүйцэтгэлээ.
Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын байдлыг
шалгахад анхан шатны баримт дутуу, материалуудын орлого, зарлагыг бараа
материалын тайланд тусгадаггүй, Засаг даргын нөөц хөрөнгөөр хэрэгжүүлсэн арга
хэмжээний тайланг ирүүлдэггүй,
хөрөнгө зарцуулсан захирамжуудад хувийн хэрэг бүрдүүлдэггүй, арга хэмжээндээ
тохирсон журмын заалтыг үндэслэдэггүй, Авлигатай тэмцэх газраас 2019 онд
хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд Монгол улсын Засгийн газарт өгсөн
зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, шагнал, урамшуулал, буцалтгүй
тусламж олгох зэрэг журмын зарим заалтуудыг захирамжийн үндэслэлд буруу
тусгасан зөрчлүүд илэрлээ.
Энэ удаагийн шалгалтаар шагнал, урамшуулалд 264,000 (хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөг, и-нэхэмжлэх и-баримтгүй
зарцуулсан 250,000 (хоёр
зуун тавин мянга) төгрөг,
нийт 514,000 (таван зуун
арван дөрвөн мянга)
төгрөгийн зөрчил илэрч, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхыг анхааруулж 5
заалт бүхий зөвлөмжийг өглөө.