2018 ОНЫ 4 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

  2018 ОНЫ 4 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ 

Тус алба нь 4 сарын байдлаар 6 байгууллагын 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явууллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн баталсан 29/08 тоот удирдамжийн дагуу Татварын хэлтсийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

Б. Чанцалдулам, Н.Лхамдолгор нар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар ээлжийн амралтын мэдэгдлийг албан хаагч бүрээр зааврын дагуу бичээгүй, жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг бүрэн олгоогүй, цалин болон амаржсаны тэтгэмж давхардсан, чөлөөг чөлөөний хуудсаар олгоогүй, боловсон хүчин, үйл ажиллагаатай холбоотой тушаалуудын дугаар давхардсан, хөрөнгө зарцуулсан тушаал шийдвэрийг бүрэн гүйцэд гаргадаггүй, албан томилолтоор ажилласан замын хуудас, байрны зардлын баримт дутуу байхад мөнгийг нь бүрэн гүйцэд олгодог, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргаагүй зэрэг,  нийтдээ 2004,5 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, цалин тэтгэмж давхардсан 524,1 мянган төгрөг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан 1013,6 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүллээ.

Хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн баталсан  29/07 тоот удирдамжийн дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, аудитор Ц.Цолмонтуяа, С.Дуламжаргал нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж мөрдөөгүй, үнэт цаасны тайлан гаргадаггүй, Захын зүүн хаалга, парк, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээнд ашиглаж байгаа тасалбарын тооцоог сар бүр хийж хэвшсэн боловч тасалбарыг дугаарладаггүй, техникийн паспортод баяжилт хийгээгүй, зарлагын баримтад мөнгө хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулдаггүй, зарим шаардах хуудсанд захирал цохолт хийгээгүй байхад материалыг олгосон, жолоочийн замын хуудасны тооцоог бодож баталгаажуулаагүй, спедометрийн заалт, явсан километрийг буруу тооцсон, бараа материалын тайлан эмх цэгцгүй, 16 нэр төрлийн 2981,2 мянган төгрөгийн аж ахуйн материалыг /гагнуурын аппарат, чанга яригч, ус буцалгагч/ шаардах хуудас бичүүлэн шууд зарлагдсан, сар бүр бэлэн мөнгөний үлдэгдлийг тоолж баталгаажуулаагүй, тайланг бүтэн жилээр гаргадаг, дотоод хяналтын нэгжийг байгуулаагүй зэрэг зөрчлүүд, анхан шатны баримтын бүрдэлгүй 20,5 мянган төгрөг, захирлын тушаал шийдвэргүйгээр зарцуулсан 1120,5 мянган төгрөг, орлого дутуу авсан 532,8 мянган төгрөг, аж ахуйн материалыг шууд зарлагдсан  2981,2 мянган төгрөг нийт 4655,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж илэрсэн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх талаар зөвлөмжийг хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу Хайрхандулаан сумын ЗДТГазар, ЕБСургууль, СӨББайгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б. Чанцалдулам, Н. Лхамдолгор        Ц. Цолмонтуяа С. Дуламжаргал нар 2018 оны 4 дүгээр сарын  09-ны өдрөөс  шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар ЗДТГазрын санхүүгийн баримтанд 465,4 мянган төгрөг, СӨББ-ын санхүүгийн баримтанд  2504,2 мянган төгрөг, Соёлын төвийн санхүүгийн баримтанд 6097,1 мянган төгрөг, ЕБС-ын санхүүгийн баримтанд 8322,4 мянган төгрөгийн зөрчил тус тус илэрч 7587,6 мянган төгрөгийн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулахаар улсын ахлах байцаагчийн 3 акт тогтоосон байна. 

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  Санхүүгийн эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “ Нээлттэй хаалга”-ны өдрийг Банкны байгууллагууд болон аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт Арвайхээр сумын 200 гаруй иргэд, төрийн болон хувийн хэвшлийн 14 байгууллага оролцож, Санхүүгийн хяналт, аудитын  албанаас бэлтгэсэн 100 гаруй гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэж үйлчиллээ.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 98091 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна