Баруунбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх
дотоод аудитын хороогоор батлуулсан 2025 оны төлөвлөгөө,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баталсан 29/22 дугаар удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан
сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд санхүүгийн
тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох
анхан шатны баримтуудыг дутуу бүрдүүлсэн, харилцагч байгууллагуудтай тооцоо
нийлсэн актыг үйлддэггүй, бараа материал, үндсэн
хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодсон актыг үйлдээгүй, өмч хамгаалах зөвлөл
байгуулаагүй, санхүүгийн тайланд өглөг авлага дутуу тусгасан, багш,
ажилчдад ээлжийн амралтын мэдэгдэл
бичдэггүй, цалин нэмэгдлийг илүү, дутуу олгосон, тушаалын дугаар засвартай, тушаал нөхөж гаргадаг, хүүхдийн хоолны
дундаж нормативт зардлыг илүү зарцуулсан, шилэн дансны мэдээллийг дутуу байршуулсан
зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан
хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих удирдлагын
болон дотоод хяналт байхгүй, тушаал шийдвэрийг нөхөж гаргадаг зэргээс үүдэлтэй
байна гэж дүгнэлээ.
Энэ удаагийн шалгалтаар зориулалт
бус зарцуулалттай холбоотой 3,779,000 (гурван
сая долоон зуун далан есөн мянга) төгрөг, анхан
шатны баримттай холбоотой 22,802,500 (хорин хоёр сая найман зуун хоёр мянга
таван зуу) төгрөг, санхүүгийн тайланд
өглөг, авлагыг илүү, дутуу тусгасан 2,730,420 (хоёр сая долоон
зуун гучин мянга дөрвөн зуун хорин мянга) төгрөг, цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 8,306,137 (найман
сая гурван зуун зургаан мянга нэг зуун гучин долоо) төгрөг
нийт 37,618,057 (гучин долоон сая зургаан зуун арван найман мянга тавин долоо) төгрөгийн зөрчил илэрч илүү олгосон цалин 6,062,937 (зургаан сая жаран хоёр мянга есөн зуун гучин
долоо) төгрөгийг
буцаан төлүүлэхээр, 2,243,200 (хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуу) төгрөгийг
нөхөж олгохоор улсын ахлах
байцаагчийн акт тогтоож, цаашид давтан гаргахгүй байх талаар 14 заалт бүхий
зөвлөмж өгч ажиллалаа.