Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

        Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр баталсан 29/10 дугаар удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч Өмч хамгаалах зөвлөлийг шинэчлэн байгуулаагүй, хийсэн ажлын тайлан байхгүй тооллогыг жилд нэг удаа явуулж байгаа нь бараа материал дутах эрсдлийг үүсгэсэн, шатахууныг шаардах хуудасгүйгээр зарцуулсан, албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашины жолоочийн тооцооны хуудсыг бөглөөгүй, нягтлан бодогч шатахууны тооцоо бодсон баримтанд спидометрийн заалтыг тэмдэглээгүй, хяналт тавьдаггүй, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, мэдэгдлийг буруу бичдэг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн тооцоо хийдэггүй, ажилчдын төрийн алба хаасан нэмэгдлийг илүү дутуу олгосон, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлээгүй, тушаал дутуу, давхцуулан гаргадаг зэрэг зөрчлүүд нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвшээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны бүрдэл дутуу 1,569,730 (нэг сая таван зуун жаран есөн мянга долоон зуун гуч) төгрөгийн, цалин хөлстэй холбоотой 2,576,277 (хоёр сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун далан долоо) төгрөгийн нийт 4,146,007 (дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга долоо) төгрөгийн зөрчил илэрч дутуу олгосон 1,570,237 (нэг сая таван зуун далан мянга хоёр зуун гучин долоо) төгрөгийг нөхөж олгох, илүү олгосон 1,006,040 (нэг сая зургаан мянга дөч) төгрөгийг суутган тооцох, анхан шатны баримгүй зарцуулсан түлш, шатахуун 1,569,730 (нэг сая таван зуун жаран есөн мянга долоон зуун гуч) төгрөгийг төоүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх талаар 8 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 1 4 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 3039 иргэн 72882 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна