Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн
хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
баталсан 29/10 дугаар удирдамжийн
дагуу Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Бат-Өлзий сумын ЕБ-ын
2 дугаар сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй
явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн
хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны
баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байгаа ч шаардах хуудасны баримтын бүрдэл дутуу
байхад зардлагадсан, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчидтай ээлжийн амралтын эцсийн
тооцоо хийдэггүй, санхүүгийн баримтад ажилтнуудын ээлжийн амралтын олговрыг
хавсаргадаггүй, ээлжийн амралтын мэдэгдэл буруу бичдэг, цаг бүртгэл буруу хөтлөн
гаргадаг, үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас илүү зарцуулсан, шилэн
дансанд мэдээллийг буруу байршуулдаг зэрэг нь ажил хариуцсан албан хаагчид
ажилдаа хайнга хандсан, байгууллагын даргын хяналт сул, санхүүгийн үйл
ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна.
Энэ удаагийн
шалгалтаар цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 949,015 (есөн зуун дөчин есөн мянга арван тав) төгрөг,
үдийн цай хөтөлбөрийн зардлыг нормативт зардлаас илүү зарцуулсан 28,300
(хорин найман мянга
гурван зуу) төгрөг, нийт 977,315 (есөн зуун далан долоон мянга гурван зуун арван
тав) төгрөгийн
зөрчил илрүүлж, илүү олгосон цалин 505,000 (таван зуун таван мянга) төгрөгийг
буцаан төлүүлэхээр, дутуу олгосон цалин 444,015 (дөрвөн
зуун дөчин дөрвөн мянга арван тав) улсын ахлах байцаагчийн акт тогтоож 6 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.