Сант сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

    Аймгийн Засаг даргаар батлуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталсан 29/08 дугаар удирдамжийн дагуу Сант сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч сургалт хөтөлбөрийн зарцуулалтын тайланг хавсаргаагүй, аж ахуйн материалын шаардах хуудас дутуу бичсэн, нягтлан бодогч шаардах хуудсанд гарын үсэг огт зурдаггүй, шатахууны шаардах хуудсанд хүлээн авсан гарын үсэг байхгүй, шаардах хуудсанд зөвшөөрсөн тоо хэмжээг бичээгүй, шаардах хуудас даргын цохолтгүйгээр зарлагдсан, томилолт бодож олгохдоо томилолтын хуудсанд ирсэн буцсан огноо бичээгүй, томилолтоор ажилласан тайланг бичээгүй, тооллогын комисс ажлын тайлангаа бичдэггүй,  удирдлагадаа танилцуулдаггүй, ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал гаргадаггүй, шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн гүйцэт мэдээлэх, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналтыг зураглал байхгүй, шилэн дансанд мэдээллээ буруу байршуулсан зэрэг зөрчлүүд  нь ажил хариуцсан албан хаагчид ажилдаа хайнга хандсан, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвшээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьдаггүй зэргээс үүдэлтэй байна. Ийм төсвийн захирагч болон санхүүгийн ажилтнууд төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг судлаж мэдэх, зөв хэрэглэх, санхүүгийн анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж хэвших, түүнд тогтмол хяналт тавьж байх, дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ажилтнууд төсвийн шууд захирагчийг мэргэжил арга зүй, мэдээллээр сайн хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна. 

Энэ удаагийн шалгалтаар анхан шатны бүрдэл дутуу 7,340,400 (долоон сая гурван зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөг зөрчлийг илэрч цаашид давтан гаргахгүй байх талаар 5 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа. 


2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 1 4 31%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 7 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 6 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 5 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 3039 иргэн 72914 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна