Арвайхээр сумын Уян сэтгэл ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн тухай
Өвөрхангай
аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны гүйцэтгэлийн
төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
баталсан 29/02 тоот удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Уян
сэтгэл ӨЭМТөвийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийж гүйцэтгэлээ.
1.
Аудитын зорилго:
ӨЭМТ-ийн үйл ажиллагаа Монгол Улсын Эрүүл
мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/320 дугаар тушаалаар
батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийг дагаж мөрдөж байгаа эсэх,
түүнийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл байгаа эсэхэд нийцлийн дотоод аудит
хийж дүгнэлт гаргах, илэрсэн асуудалд зөвлөгөө өгөх.
2. Аудитын
хамрах хүрээ, хязгаарлалт
Энэ удаагийн дотоод аудитыг зөвхөн “ӨЭМТ-ийн
дүрэм”-ийг дагаж мөрдөж байгаа эсэх, түүнийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл
байгаа эсэхэд чиглүүлэхийг зорьсон, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цаг хугацаанд
аудитыг багтааж, үр дүнг тайлагнах шаардлагатай тул дээр дурдсан байгууллагын
засаглалын бүтэц, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцыг бүхэлд нь
авч үзэхгүй боловч эдгээрийн зөвхөн дүрэмд тусгагдсан төвийн бүтэц зохион
байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, төвийн эрх үүрэг, төвийн гэрээ, төвийн
санхүүжилт тайлагналт, төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл, ашиглалттай холбоотой
хэсгийг хамруулсан.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.