Аймаг, 19 сумын Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын 2023 он, 2024 оны 1-9 дүгээр сарын орлого бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан 29/19 дүгээр удирдамжийн дагуу аймаг, 19 сумын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын 2023 он, 2024 оны 1-9 дүгээр сарын орлого бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн.

Шалгалтаар сумдууд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос зардал хуваарилахдаа харилцан адилгүй өөр өөр аргачлалаар хуваарилдаг, үүнээс үүдэн хуульд заасан хувь хэмжээгээр зардлыг хуваарилж байгаа эсэхэд бодит дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, байгалын нөөц ашиглсаны төлбөрийн орлого тус бүрээс хуваарилсан зардлыг бүхэлд нь тухайн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, хяналт тавихад зарцуулдаггүй, бусад нөөцүүдийг нөхөн сэргээх, хамгаалах, хяналт тавих  үйл ажиллагаанд шилжүүлэн зарцуулдаг, сумдууд усны нөөц ашигласны төлбөрийн орлого бүрдүүлэх талаар санал санаачлагтай ажилладаггүй, ихэнх сумдууд газрын төлбөрийн орлогоос газрын нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, хяналт тавих зардалд хөрөнгө хуваарилдаггүй, хуваарилсан ч хуульд заасан хамгийн бага хувиар хуваарилдагаас газартай холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дутсан санхүүжилтыг бусад нөөцөөс хуваарилсан зардлаас шилжүүлэн зарцуулдаг зэрэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хэмжээгээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос зардлыг хэрхэн хуваарилах аргачлалыг гаргаагүй, сумдын төсвийн төсөл боловсруулж байгаа албан хаагч, төсөв батлаж байгаа ИТХ-ийн төлөөлөгч нар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос зардалд хэрхэн хуваарилах талаар ойлголт мэдлэг дутмаг, хуваарилагдаагүй үлдсэн орлогын хэсгийг журмын 3.3-т заасан шалгуур хангасан эсэхийг үл хамааран  орон нутгийн төсвийн суурь зарлагыг санхүүжүүлэхэд зориулдаг зэргээс үүдэлтэй байна.

Иймд Байгалийн нөөц ашиглсаны төлбөрийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам зэргийг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаарх ойлголтыг сайжруулах, нэгдсэн нэг ойлголтод хүргэх, хууль, журмыг нэгэн жигд хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Мөн санхүүгийн үйл ажиллагаатай холбооотой кассын тайлан гаргадаггүй, захирамж шийдвэргүйгээр хөрөнгийг зарцуулдаг, ажил гүйцэтгэх гэрээг бүрэн хийдэггүй зөрчлүүд гарч байгааг анхаарч ажиллах шаадлагатай байна.

Байгаль орчны яаманд 1, Байгаль орчны газарт 1, Сумдын Засаг дарга, ИТХ, төсөв санхүүгийн ажилтнуудад 6 зөвлөмжийг хүргүүллээ.

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 3 1 8%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 0 1 7%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 532 иргэн 25881 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна