АЙМГИЙН ЗДТГ-ЫН 2024 ОНЫ 1-10 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ТУХАЙ


Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан 29/18 дугаар удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны эхний 10 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж хэвшсэн боловч томилолтын зардлыг олгохдоо мөнгө хүссэн өргөдөлд даргын цохолт байхгүй, гүйцэтгэлийн тайлан бичдэггүй, гарын үсэг зураагүй байхад олгодог, томилолтын бөглөгдсөн хоногийг хэтрүүлж олгодог, буудлын хөлс буруу тооцон олгосон, сангийн сайдын 2022 оны А/120 дүгээр, 2024 оны А/52 дугаар тушаалуудыг мөрдөж олгоогүй, Засаг даргын нөөц санг зориулалт бусаар зарцуулсан, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй,  Засаг даргын нөөц сангаас гарсан шатахууны зардлыг орлогод аваагүй, шаардах хуудас нь эмх цэгцгүй бусад зардлаас гарсан шаардах хуудсуудтай хамт бичсэн, Засаг даргын нөөц сангаас анхан шатны баримтгүйгээр зарцуулсан, Засаг даргын нөөц сангаас гаргасан хөрөнгө зарцуулах захирамжийн дүнг хэтрүүлэн зарцуулдаг, нэмэлт санхүүжилтийн дансны зарцуулалтыг анхан шатны баримтын бүрдэл дутуу хийдэг, тооллогын комисст нягтлан бодогч, няравыг оруулан томилдог, ээлжийн амралт, цалин давхцуулан олгодог, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийн хувийг илүү олгосон, албан тушаалын цалинг давхардуулан олгосон, ажилтны ээлжийн амралтын мэдэгдэлд ажлын жилийг буруу бичдэг, боловсон хүчинтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргадаггүй,  уг мэдэгдлийг шилэн дансанд байршуулдаггүй, тээвэр шатахууны зардалд худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртөгийн дээд хязгаарыг баримтлаагүй, тендер шалгаруулалт явуулаагүй шууд гэрээ байгуулсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрч зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт бусаар  зарцуулсан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөг, анхан шатны бүрдэл дутуу 44,262,506 (дөчин дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун зургаа) төгрөг, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зочид төлөөлөгчид хүлээн авах зардалд 23,205,570 (хорин гурван сая хоёр зуун таван мянга таван зуун дал) төгрөг, шагнал, урамшууллын зардалд 18,232,700 (арван найман сая хоёр зуун гучин хоёр мянга долоон зуу) төгрөг, цалин хөлстэй холбоотой 497,649 (дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин ес)  төгрөг нийт 107,198,425 (нэг зуун долоон сая нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун хорин тав) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон томилолтын зардал 1,774,000 (нэг сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, анхан шатны баримтын бүрдэл дутуу  27,817,206 (хорин долоон сая найман зуун арван долоон мянга хоёр зуун зургаа) төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт бусаар  зарцуулсан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага өглөө.

 

 

2025 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 13 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 15 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 7 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 6 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2025 онд 166 иргэн 12491 удаа, 2024 онд 9665 иргэн 107061 удаа үзсэн байна