Нарийнтээл сумын ЭМТ-ийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн  2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд, 11 дүгээр сарын 11-ны өдрөөс ажлын 4 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд гарган, өмч хөрөнгийн тооллогыг хугацаанд нь явуулж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодон баталгаажуулан ажиллаж ирсэн сайн талууд байгаа боловч албан хаагчдын тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг батлаагүй, цалин ээлжийн амралт давхардуулан олгосон, хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системд албан хаагчдын ажилласан түүхийг буруу оруулсан, тушаал шийдвэр гаргахдаа хуулийн үндэслэлийг буруу авдаг, өмч хамгаалах байнгын зөвлөл ажилдаггүй, дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхдээ хэдий хугацаанд ямар хяналтыг хийх талаар удирдамж гарган батлуулаагүй, ямар хугацаанд эдгээр хяналтуудыг хийж, дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлүүд, үүнд өгөгдсөн зөвлөмж зэрэг бичиг баримт байхгүй, дотоод хяналтын зураглал байхгүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гарган батлуулаагүй, шилэн дансанд мэдээллийг үнэн зөв оруулаагүй зэрэг зөрчил илэрсэн нь дарга, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна гэж дүгнэлээ.

Энэ удаагийн шалгалтаар 387,107 (гурван зуун наян долоон мянга нэг зуун долоо) төгрөгийн цалин, ээлжийн амралт давхардуулан олгосон, 77,202 (далан долоон мянга хоёр зуун хоёр) төгрөгийн цалин дутуу олгосон зөрчил илэрч, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага өглөө. 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8396 иргэн 98140 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна