Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Санхүүгийн  хяналт, дотоод аудитын  албаны  даргын  үүргийг  түр орлон  гүйцэтгэгчийн  06 дугаар сарын 23-ны өдөр баталсан 29/18 тоот удирдамжийн дагуу Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтыг сонгон шалгаруулалт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, хүүхдийн хоолны норм норматив, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Шалгалтаар санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эмх цэгц муутай, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, сургуулийн хүүхдийн дотуур байрны хоол, үдийн цайны зарцуулалтад хүүхдийн ирц бүртгэлийг үнэн зөв бөглөдөггүй, хүнсний шаардах гал тогооны захиалгын хуудсанд үнийн дүнг бичдэггүй, анги удирдсан багш нар хичээлд хамрагдсан сурагчдын тоо, ирцийг бүртгэдэггүй, дотуур байранд хамрагдаж байгаа хүүхдүүдийн ирцийг бүрэн хөтөлдөггүй, дотуур байрны багшийн журнал байхгүй, бараа материалын нэр төрлөөр дэлгэрэнгүй тайлан гаргадаггүй, хүнсний материал худалдан авах нээлттэй тендерийг зарлаагүй, шууд худалдан авалт хийсэн, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг үйлдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг санхүүгийн тайланд тусгаагүй, цалин хөлсийг илүү, дутуу олгосон, өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж тушаал шийдвэргүйгээр цалин бодож авсан, тушаал шийдвэрийн үндэслэлд хуулийн үндэслэлийг буруу тусгадаг, тушаал шийдвэрийн дугаарлалтыг давхардуулдаг, хүнсний материал худалдан авах нээлттэй тендерийг зарлаагүй, шилэн дансанд мэдээллийг буруу, дутуу байршуулсан, боловсон хүчинтэй холбоотой 7 тушаал гарган албан хаагчийг ажилд томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, сургуулийн захирал, дотоод хяналтын нэгж хяналт тавьж ажилладаггүй зэрэг анхан шатны баримттай холбоотой нийт 16,871,300 (арван зургаан сая найман зуун далан нэгэн мянга гурван зуу) төгрөг, төлбөрийн и-баримттай холбоотой 283,504,489 (хоёр зуун наян гурван мянга таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян ес)  төгрөг, цалин хөлстэй холбоотой нийт 29,144,255 (хорин есөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин тав) төгрөгийн зөрчил илэрч, санхүүгийн тайланд тусгаагүй НДШимтгэлийн авлага 1,021,487 (нэг сая хорин нэгэн мянга дөрвөн зуун наян долоо) төгрөг, үдийн цайны нормативт зардлаас илүү зарцуулсан 4,097,000 (дөрвөн сая ерэн долоон мянга) төгрөг, НДШимтгэлийн тайланд илүү, дутуу тайлагнасан цалин 7,179,405 (нэг сая есөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин тав) төгрөг, тооллогоор  дутагдсан хүнс 158,450 (нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөг, илүү гарсан хүнс 76,850 (далан зургаан мянга найман зуун тавь) төгрөг, нийтдээ 342,052,236 (гурван зуун дөчин хоёр сая тавин хоёр мянга хоёр зуун гучин зургаа) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 8,360,109 (найман сая гурван зуун жаран мянга нэг зуун ес) төгрөгийг суутган тооцохоор, дутуу олгосон цалин 1,267,851 (нэг сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун тавин нэг) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоон, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 5 заалт бүхий албан шаардлага, 8 заалт бүхий зөвлөмж өглөө.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 1 10%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 4 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 2 33%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 2 25%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 2344 иргэн 45475 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна