Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын

                                                    2015 оны  02 сарын ..-ны өдрийн ... дугаар

                     тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1. Санхүүгийн хяналт, аудитын алба /цаашид алба гэх/-ны  Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь төрийн  албыг  бүрдүүлэх, шуурхай  үр  дүнтэй  удирдах төрийн  албан  хаагчийн  үйл  ажиллагааг  оновчтой зөв зохион  байгуулах, төрийн албан хаагчаас  албан  үүрэгтээ  чадварлаг  идэвхи санаачилгатай хандах, үйл  ажиллагаагаа төрийн албаны  стандартын  дагуу  явуулах төрийн албыг зохион байгуулахтай холбогдсон бусад харилцааг  зохицуулахад  оршино.  

1.2. Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль, холбогдох бусад хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр.  Ажилтныг төрийн албанд томилох

 

2.1. Төрийн  захиргааны албан  тушаалын  сул  орон  тоонд ажилтныг авахдаа   Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 17.1, 17.4-т  заасны  дагуу төрийн жинхэнэ албан хаагчдаас болон нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авна.

            2.2. Төрийн  алба  хаах  болзол  журам  хангасан  иргэнийг тухайн  албан  тушаалд  томилон  албаны  дарга  тушаал  гаргана.    

2.3. Төрийн  үйлчилгээний  албан  тушаалд иргэнийг авахдаа  хөдөлмөрийн  гэрээ  байгуулан  түүнийг үндэслэн албаны  даргын   тушаал  гарган баталгаажуулна.

2.4. Төрийн үйлчилгээний албан хаагчидтай Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрээ нь албаны дарга болон ажилтан гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчилж болохгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдол бүрт уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана:

а) ажлын байрны буюу албан тушаалын нэр;

б) ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

в) үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;

г) хөдөлмөрийн нөхцөл;

д) ажлын цаг;

2.5. Төрийн албанд ажилд орохоор хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

а) төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт ¹1/;

б) ажилд орохыг хүссэн өргөдөл

в)боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан  хуулбар;

г) иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

д) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

е) төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон төрийн албаны тангараг өргөсөн тухай материал (төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);

з) гурван үеийн товч намтар;

ж) 3*4-ийн харьцаатай 4 хувь зураг;

и) цагдаагийн байгууллагын тодорхойлолт

2.6. Анх орсон төрийн албан хаагчид байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог хууль тогтоомж, энэхүү хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, шийдвэрийг танилцуулж, шаардлагатай гэж үзвэл нууцын баталгаа гаргуулна.

            2.7. Ажил гүйцэтгэсэн өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцсэн байна.

2.8. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг албаны даргын тушаалаар шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

2.9. Албаны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр иргэдтэй байнгын бус ажлын байранд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.

Гурав. Ажлаас түр чөлөөлөх, ажлаас чөлөөлөх, халах

3.1. Албан тушаал бууруулах, ажлаас түр чөлөөлөх

3.1.1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулж болно.

3.1.2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг эрхэлж буй үүрэгт ажлаас түр чөлөөлж болно.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2023.01.01 - 2023.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2024 онд 598 иргэн 18808 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна