Бат-Өлзий, Уянга, Хужирт сумын 2021 оны ус, рашааны төлбөр ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт
хийсэн шалгалтын танилцуулга
Аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын
14-ний өдөр баталсан 29/19 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий,
Уянга, Хужирт сумын 2021 оны ус, рашааны төлбөр ногдуулалт, төлөлтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өглөө.
Бат-Өлзий сум нь усны дүгнэлт, гэрээ байхгүй хэдий ч байгаль орчны
байцаагч нь шаардлага тавьж сум орон нутагтаа тодорхой хэмжээгээр орлого
оруулдаг, Хужирт Эрдэс баялаг ОНӨААТҮГазраас сумандаа үйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн тоолуурын заалтыг сар бүр тулган хянадаг,
эмчилгээнд ашигласан шаварт хяналт тавьж ажилласны үр дүнд бүгд дүгнэлт
гаргуулан, гэрээ байгуулан ажиллаж байхад Уянга суманд туслан
гүйцэтгэгчээр ажиллаж байгаа иргэдийг мэдсээр байж тухайн иргэдийг усны дүгнэлт
гаргуулахгүй бол үйл ажиллагааг нь явуулахгүй гэж шахаж шаарддаггүйгээс
ашигласан усны хэмжээгээр төлбөр төлөгддөггүй, төсөвт орлого оруулах талаар
санал санаачлагатай ажилладаггүй, холбогдох хуулиудыг иргэдэд мэдээлдэггүй,
төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, мэргэжлийн байгууллагууд нь сумын
ЗДТГазрын албан хаагчдыг арга зүйгээр хангаж, ус ашигласан иргэдээс төлбөр авах
талаар шат дараатай арга хэмжээг авч ажилладаггүй, ажилдаа хайнга хандаж ирсэн,
сум орон нутгаас тавих хяналт сул зэрэгтэй холбоотой байна. Шалгалтын хугацаанд
төлөгдөөгүй байсан нийт 205366,8 мянган төгрөгийн усны төлбөрөөс 68877,3 мянган
төгрөгийг төлүүлж, үлдэгдэл усны төлбөр 136489,5 мянган төгрөг болон
аж ахуй нэгжүүдийн усны тоолуурын баталгажуулалтын хугацаа дууссан, жуулчны
баазууд усны тоолуургүй, туслан гүйцэтгэгчээр ажилласан иргэд усны төлбөр
төлдөггүй зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 4 заалт бүхий албан
шаардлага өглөө.