Сант сумын сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга
Санхүүгийн хяналт, аудитын
албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баталсан 29/01 тоот
удирдамжийн дагуу Сант сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021
оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал,
төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт,
өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох
бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл
ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өглөө.
Шалгалтаар Эрсдэлээс
хамгаалах санд 81,2 мянган төгрөгийн бичиг хэргийн материалыг, 4456,3
мянган төгрөгийн шатахууныг тус тус орлогод авалгүйгээр зарцуулсан, 9900,0
мянган төгрөгийн маск, гар ариутгалын бодис, нэг удаагийн бээлий, нэг удаагийн
түргэвчилсэн тест, хамгаалалтын хувцсыг орлогод авсан боловч хэдэн хүнд өгсөн,
хэзээ зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүй зарцуулсан зөрчлүүд илэрч, зөрчлийг цаашид дахин давтан гаргахгүй
байхыг анхааруулж арга зүйн зөвлөгөө өгч, тендерийн орлогоос бичиг хэргийн
зардалд илүү зарцуулсан 67,8 мянган төгрөг, малжуулах төслөөс зээл авч зээлийн
хугацаа дууссан 37250,0 мянган төгрөгийн сум хөгжүүлэх санд зээлийн
гэрээ бүрэн дуусгавар болсон 8 зээлдэгчийн 28616,4 мянган төгрөгийн, эргэн
төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 5 зээлдэгчийн 2447,7 мянган
төгрөгийн, нийт 68381,9 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, шалгалтын хугацаанд
зээлийн гэрээ нь бүрэн дуусгавар болсон 2 зээлдэгчийн 1686,1 мянган төгрөгийг
төлүүлж зээлийг хаасан, 3 зээлдэгчийн
2118,0 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгосон, 1 зээлдэгчийн
явцын хугацаа хэтрэлт 324,7 мянган төгрөгийг төлүүлж, хэвийн төлөлттэй болгох
зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага өглөө.