Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2018-10-02 15:45:07

2018 ОНЫ 8 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2018 ОНЫ 8 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Тус алба нь 8 дугаар сарын байдлаар Ганданпунцоглин хийдийн захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29/15 тоот удирдамжийн дагуу Ганданпунцоглин хийдийн  2016, 2017, 2018 оны эхний хагас жилийн болон хийдийн дэргэдэх Агь Манба эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын улсын байцаагч Б. Чанцалдулам, Н.Лхамдолгор, Ц.Цолмонтуяа, С. Дуламжаргал  нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сул, хамба ламын гаргаж байгаа тушаалын дагуу хөрөнгийг зарцуулж байгаа боловч анхан шатны баримт бүрдүүлэлт дутуу, цалингийн урьдчилгааг хавтгайруулан олгодог, цагийн балансыг тухай бүр бүртгэн хөтлөөгүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт сулаас буцаан төлөлт хангалттай хийгддэггүй зэрэг хугацаа хэтэрсэн зээл, материалын үлдэгдэл тооцоо 55463,4 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.