Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 17:39:05

Арвайхээр 12 дугаар цэцэрлэгийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 08 дүгээр сарын 26-ны өдрийн 29/01 тоот хөтөлбөрийн дагуу Арвайхээр 12 дугаар цэцэрлэгийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал 391,0 мянган төгрөг, илүү бодож олгосон орон нутгийн нэмэгдэл 89,8 мянган төгрөг, анхан шатны баримттай холбоотой 23572,0 мянган төгрөгийн зөрчил илэрч 8 заалт бүхий зөвлөмж өгч ажилласан.