Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 17:33:24

Богд сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29/14 тоот удирдамжийн дагуу Богд сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал, Ч.Буянбат, аудитор Н.Алтанганаа нар  хяналт шалгалт хийж, нийтдээ 14211,2 мянган төгрөгийн зөрчилд, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 23 заалт бүхий зөвлөмж өгч, Эрүүл мэндийн төв хүчингүй болсон Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 2003 оны 233/141/310 тоот тушаалыг үндэслэн их эмч нарт 13 дахь сарын цалин олгосон зөрчилд 2 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Ерөнхий боловсролын сургууль 2200,0 мянган төгрөгний камерийг хөрөнгөнд бүртгэж тайлангасан боловч тооллогоор дутагдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хий орлогод авсан, 491,8 мянган төгрөгийн 99 нэр төрлийн номыг орлогод авах тухай захирлын а/27 тоот тушаал гарсан байхад орлогод аваагүй зөрчилд 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.