Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-10-17 16:52:32

Нийгмийн халамжын сангийн санхүүгийн хяналт шалгалт хйиж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баталсан  29/02 тоот удирдамжийн дагуу  нийгмийн халамжийн сангийн 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  С.Дуламжаргал, Б.Чанцалдулам аудитор Ч. Буянбат нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.шалгалт хийхэд асаргааны болон байнгын асаргааны тэтгэмж илүү олгосон 11  иргэний 1624,2 мянган төгрөг, цалинтай ээжийн тэтгэмжийг илүү олгосон 52 иргэний 10600,0 мянган төгрөг, илүү тайлагнасан өглөг 12746,0 мянган төгрөг, нийт 24970,2 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад 28 иргэнээр 5354,2 мянган төгрөгийг нийгмийн халамжийн санд төлүүлж, 32 иргэний 6700,0 мянган төгрөгийн зөрчлийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 12936,0 мянган төгрөгийн зөрчилд улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.