Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-02-25 15:11:25

2019 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2019 ОНЫ 2 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Тус алба нь 2019 онд  хяналт шалгалт явуулах 34 байгууллага, 11 сумын сум хөгжүүлэх сан, дотоод аудит явуулах 7 байгууллагын ажлын төлөвлөгөөг батлан байгууллагын вэб сайтанд мэдээлэл байршуулсан. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарч байгаа нийт 188 байгууллагын Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд 2018 оны 4 дүгээр улиралын байдлаар хяналт тавьж ажилласан. Аудитын хорооны тогтоолоор 19 сумын сум хөгжүүлэх сангийн судалгааг гарган хугацаа хэтрэлт өндөртөй 9 сумдыг шалгуулахаар Цагдаагийн газарт шилжүүлсэн. Сум хөгжүүлэх сангын судалгааны талаар сумдын санхүүгийн албаны дарга нарт мэдээлэл хийж ажиллаа.   

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баталсан 29/01, 29/02 тоот удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан, Нийгмийн халамжийн сангуудын хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.