12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

                                                                            САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Тус алба нь 12 дугаар сарын байдлаар 3 байгууллагын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг хийж явууллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 21ы өдрийн баталсан 29/07 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Монголын цахилгаан холбоо Хувьцаат Компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудитыг хийлээ. Аудитаар анхан шатны баримт, кассын үйл ажиллагаатай холбоотой 4352,4 мянган төгрөг, санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй 116,0 мянган төгрөг, тушаал шийдвэргүй зарцуулсан  мөнгөн хөрөнгө 89,0 мянган төгрөг нийт 4557,4 мянган төгрөгийн мөнгөн зөрчил,  компнийн ажилтан нь байгууллагын үйл ажиллагаатай өрсөлдөж хувиараа ижил төрийн үйл ажиллагаа явуулж байгаа ашиг сонирхолын зөрчил  илрүүлж  зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 12 заалт бүхий зөвлөмж өгч ажиллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн баталсан 29/08 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Шуудан үйлчилгээний газарын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд дотоод аудитыг хийлээ. Аудитаар нийт 103534,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж  зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн баталсан 29/09 тоот хөтөлбөрийн дагуу Өвөрхангай аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж анхан шатны баримттай холбоотой 887,9 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 3 заалт бүхий зөвлөмж өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн баталсан 29/19, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн баталсан 29/20 тоот удирдамжийн дагуу Малжуулах сангийн зээлийн эргэн төлөлт, Өвөрхангай аймгийн Авто замын санд хяналт шалгалт хийж, шалгалтын танилцуулгыг холбогдох газруудад хүргүүлсэн.

2018 оны ажил үүргийн хуваарийн дагуу Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Үндэсний болон дэд хөтөлбөрийн биелэлт, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын 4 дүгээр улиралын  мэдээ, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээ, Дотоод аудитын нэгжийн жилийн тайлан, “Гэр бүлийн зөвлөл”-ийн 2018 оны хэрэгжүүлсэн ажлын тайланг тус тус гарган холбогдох газруудад хүргүүлсэн.

Албаны ёс зүйн асуудал хариуцсан ажилтны санаачлагаар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын сургагч багш Э. Хоролсүрэн “Харилцаа хандлага амар тайван амьдрах”  сэдэвт сургалтыг албаны ажилчдад зохион байгуулсан.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 920 иргэн 25013 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна