Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2019-01-18 09:55:21

11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

   АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

    САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Тус алба нь 11 дүгээр сарын байдлаар 5 байгууллагын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг хийж явууллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 22ы өдрийн баталсан 29/04 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Гучин-Ус  сумын ЕБСургууль, СӨББайгууллагын 2018 оны 2 дугаар улиралын санхүүгийн баримтанд дотоод аудитыг хийж явууллаа. Шалгалтаар Гучин-Ус сумын ЕБСургуульд 3413,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 11 заалт, СӨББайгууллагат 12109,0 мянган төгрөгийн зөрил илрүүлж 5 заалт бүхий зөлөмжийг тус тус хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 22ы өдрийн баталсан 29/05 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Төгрөг  сумын ЗДТГазар, ЕБСургууль, СӨББайгууллагын 2018 оны 2 дугаар улиралын санхүүгийн баримтанд дотоод аудитыг хийж явууллаа. Шалгалтаар Төгрөг сумын ЕБСургуульд цалин хөлс, НДШ-тэй холбоотой 1441,2 мянган төгрөгийн болон бусад зөрчлүүдийг арилгуулах 11 заалт бүхий, СӨББайгууллагат жолоочийн тооцоог бүрэн хийж байх тухай 1 заалт бүхий, Засаг даргын тамгын газарт 7666,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 6 заалт бүхий зөвлөмж өгч ажиллаа.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн баталсан 29/06 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Арвайхээр  сумын цэцэрлэг бага сургуулийн цогцолбор, 2018 оны 11 дүгээр сарын 21ы өдрийн баталсан 29/07 тоот дотоод  аудитын хөтөлбөрийн дагуу Монголын цахилгаан холбоо ХК-н 2018 оны 2 дугаар улиралын санхүүгийн баримтанд дотоод аудит хийгдэж байна.

     “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага” аяны туг дэвтрийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 7 хоногийн хугацаанд дараах ажлуудыг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд байгууллагаас зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлаж. 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн 20:00-01:00 цагийн хооронд аймгийн Цагдаагийн газартай хамтран хуваарийн дагуу олон нийтийн эргүүлийн үүргийг гүйцэтгэв. Замын хөдөлгөөний дүрмийн 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх шинэчилсэн найруулгаар боршур 150 ширхэгийг  бэлтгэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тараалаа мөн  Монгол Улсын засгийн газрын 2017 оны 10-р сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага,дэг журмыг чангатах тухай” 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт, “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяны хүрээнд байгууллагын албан хаагчдаар ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд болон албан тоаимлолтоор ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж. “Архины хэрэглээ түүний хор уршигаас урьдчилан сэргийлэх, Эрүүл зөв хооллолт” талаар аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Сонинбаяраар байгууллагын албан хаагчдад сургалт хийлгэлээ. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад Гэр бүл хүүхэд залуучуудын төвийн мэргэжилтэн Д.Анхбаяраар “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хорт зуршил” сэдэвт сургалтыг зохион байгуулж тус сургалтынхаа сэдвийн хүрээнд тус хүүхдүүийн дунд  АХА тэмцээнийг зохион байгуулж байр эзлүүлэн дурсгалын зүйл мөнгөн шагнал гардуулсан. Архины хор уршигын талаар шторк бэлтгэн аймгийн GM тв-ээр цацсан. “Архигүй орчин амар тайван амьдралын төлөө” гэсэн уриалга бүхий зурагт хуудсыг аймгийн нийтийн тээврийн автобуснуудад байршуулж ажиллаа.