Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт аудитын алба

Нийтэлсэн : 2018-11-14 15:51:14

Баянгол сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 14ы өдрийн баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Баянгол сумын ЗДТГазар, ЕБСургууль, СӨББайгууллага, Соёлын төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н. Лхамдолгор, С.Дуламжаргал аудитор Ч. Буянбат нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар нийтдээ 12542,5 мянган төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг арилгуулахаар гар утасны ярианы төлбөр 384,7 мянган төгрөг, 710,6 мянган төгрөгийн илүү олгосон цалин, 237,2 мянган төгрөгний ярианы төлбөр төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, нийт 12 заалт бүхий зөвлөмж өглөө.