САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ
06 ДУГААР
САРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
- Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29/03 тоот
удирдамжийн дагуу 19 сумдын малын тоо толгойн албан татварын 2023 оны орлого
бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн
29/04 тоот удирдамжийн дагуу 19 сумдын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022, 2023 онуудын
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Бат-Өлзий,
Хужирт, Хархорин сумдад хяналт шалгалт хийж, танилцуулга, албан шаардлагыг холбогдох
газруудад хүргүүлээд байна.
- Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын баталсан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 29/06 тоот
удирдамжийн дагуу Хархорин сумын Соёлын төв, Эрдэнэзуу музейн 2023 оны
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, танилцуулга, улсын ахлах
байцаагчийн акт хүргүүлсэн.
- Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29/03 тоот
удирдамжийн дагуу 19 сумдын малын тоо толгойн албан татварын 2023 оны орлого
бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн
29/04 тоот удирдамжийн дагуу 19 сумдын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022, 2023
онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу
Арвайхээр суманд хяналт шалгалт хийгдэж байна.
- Аймгийн Засаг даргатай байгуулсан
гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн төсөвт байгууллагуудын удирдлага, санхүүгийн
ажилтнуудын уулзалт
зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн
хэлтэстэй хамтран 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү
зөвлөгөөнд албаны дарга М.Эрдэнэчулуун санхүүгийн зөрчил, түүний шалтгаан
сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Авлигын эсрэг
хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулахад хамтран оролцож,
Шилэн дансны болон Авлигын эсрэг хуулийг сурталчлан 35 иргэнд гарын авлага
тарааж, мэдээлэл өгөв.
-oOo-