logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29/02 аймгийн Засаг даргын баталсан “Онги Ус Суваг ОНӨААТҮГазрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх тухай” удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж 40 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.

2.    2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 29/03 аймгийн Засаг даргын баталсан “Хархорин Ус Суваг ОНӨААТҮГазрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх тухай” удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж 21 заалт бүхий зөвлөмжийг өгч ажиллалаа.

3.    2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29/04 аймгийн Засаг даргын баталсан “Арвайхээр сумын засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх тухай” удирдамжийн дагуу санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга бөгөөд аудитор, санхүүгийн хяналт шалгалт шалгалтын улсын ахлах байцаагч М.Эрдэнэчулуун, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа, Ч.Буянбат, Б.Пүрэвсүрэн нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

4.    2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн аймгийн Засаг даргын баталсан  “Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хяналт, шалгалт хийх тухай” ажлын удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.Эрдэнэчулуун хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

5.    2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дотоод аудитын хороо хуралдаж 2022 оны 11 сарын байдлаар санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын ажлын тайланг хэлэлцэж хяналт шалгалт дотоод аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, манай албаны 2023 оны санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөөг тус тус батлалаа.

6.    2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан байгууллага агентлагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад мэргэжил арга зүйн сургалтад албаны архив, бичиг хэргийн ажилтан Б.Пүрэвсүрэн хамрагдлаа.

7.    2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ГБХЗХГазрын нийгмийн ажилтан л.Цэрэнлхам “Стресс менежмент”-ийн тухай сургалтад албаны албан хаагчид хамрагдлаа.

8.    2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Боловсролын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-нд албаны дарга М.Эрдэнэчулуун “Дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх” тухай сургалт, мэдээллийг өгч ажиллалаа.

 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 2 1 33%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2023 онд 118 иргэн 5143 удаа, 2022 онд 9707 иргэн 78484 удаа үзсэн байна