logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН БАТАЛСАН 29/02 ТООТ УДИРДАМЖИЙН ДАГУУ ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, БАРУУНБАЯН-УЛААН, ХУЖИРТ СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМИЙН ГҮЙЦЭТГЭЛД ДОТООД АУДИТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

1.Нийтлэг үндэслэл

Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.2.10-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг үндэслэн дотоод аудит хийж дүгнэлт өгөх, илэрсэн асуудалд чиглэсэн зөвлөгөө өгөх, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

2. Дотоод аудитын зорилго

Эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн төлөвлөлт, захиалгын үндэслэл, худалдан авалт, зарцуулалт, эмийн нөөц бүрдүүлэлт, эмчилгээ, оношлогооны стандарт, удирдамж мөрдөлт, эмийн зардлыг нягтлан бодох бүртгэл, тайлан балансад тусгаж байгаа байдал, өр авлагын байдлыг үнэлэн, дотоод аудит хийж, эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд эрсдэлтэй, дотоод хяналт сул хэрэгжиж буй асуудлыг тодорхойлж, холбогдох заавар зөвлөмжөөр хангах.

3. Дотоод аудитын хамрах хүрээ, хязгаарлалт

Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Баруунбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв, Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны эмийн үйл ажиллагааг  хамруулах бөгөөд сонгогдсон эрүүл мэндийн төвүүдийн зөвхөн эмийн үйл ажиллагаанд чиглүүлэхийг зорьсон, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цаг хугацаанд аудитыг багтааж, үр дүнг тайлагнах шаардлагатай тул дурдсан байгууллагуудын засаглалын бүтэц, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явц, санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь авч үзэхгүй боловч эдгээрийн зөвхөн эмийн үйл ажиллагаатай холбогдох хэсгийг хамруулна. Мөн төрийн аудитаас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд аймгийн хэмжээнд аудит хийгдэж байгаа тул бодлогын хэрэгжилтийг хамруулахгүй.

4. Дотоод аудитын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгууллагын аудиторууд,  аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, эмийн чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч нартай хамтран хийж гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 3777 иргэн 51597 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна