logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

ДОТООД АУДИТЫН ХОРОО ХУРАЛДАВ

2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо хуралдаж Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны сүүлийн хагас жилд санхүүгийн хяналт шалгалтад хамрагдсан Татварын газарт хийсэн хяналт шалгалт, татвар ногдуулалт, төлөлт, Нарийнтээл сумын ЗДТГ, Нарийнтээл сумын СХСан, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ, Баруунбаян-Улаан сумын СХСан, Хужирт сумын ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ, Хархорин сумын СХСан, Бүрд сумын СХСан, Уянга сумын ЗДТГ, Уянга сумын СХСан, Арвайхээр сумын СХСан зэрэг байгууллагуудад хийгдсэн шалгалтын тайлан, дотоод аудитын 2022-2025 онд хэрэгжих дунд хугацааны төлөвлөгөө, 2022 онд хийх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөөг хэлэлцэж 6 заалт бүхий тогтоол гаргалаа.