2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.    2021 оны 05 дугаар сарын 28-ны  өдрийн 29/09 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хийж гүйцэтгэж байна.

2.    2021 оны 05 дугаар сарын 28-ны  өдрийн 29/10 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Есөнзүйл сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Буяндэлгэр нар  хийж гүйцэтгэж байна.

3.    2021 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн 29/10 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Бүрд сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэж байна.

4.    2021 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн 29/11 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Бүрд сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор Н.Алтанганаа нар хийж гүйцэтгэж байна.

5.    2021 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн 29/12 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Бүрд сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хийж гүйцэтгэж байна.

6.    2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Сангийн сайдын баталсан 05 тоот,  албаны даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 29/13 дугаартай Татварын ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт”-ын удирдамжуудийн дагуу Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Д.Буяндэлгэр нар хийж гүйцэтгэж байна.

7.    2021 оны 05 дугаар сарын 2е/230 аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Дасгал хөдөлгөөн хийцгээе сарын аяны удирдамж ирүүлсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу аянд нэгдэн иогийн цуврал 10 хичээлийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өглөөний 07:30 минутаас эхлэн онлайнаар хамт олноороо хийж хэрэгжүүлж байна. Аяны тайланг 2021 оны 07 дугаар сарын 02-ны дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

8.    2021 оны 06 дугаар сарын 03-нд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн тайланг Хууль зүйн хэлтэст цахимаар болон цаасаар хүргүүлж ажилласан.

9.    2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн Төрийн албаны тухай хууль, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар Төрийн албаны зөвлөл, архивын ерөнхий газартай хамран хийх сургалтад хамрагдах албан хаагчдын судалгааг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр албаны дарга, бичиг хэргийн ажилтан нар цахимаар хамрагдсан.

10. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2а/261 дугаартай аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр төрийн захиргааны удирдлагын хэлтэст  68 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

11. Албанд ирсэн өргөдөл гомдлын 2-р улирлын мэдээг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 70 дугаар тоот албан бичгээр төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлэн ажилласан.

12. Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний биелэлт,  Аймгийн засаг даргаас агентлагийн даргатай байгуулсан гэрээний биелэлт, Байгууллагын ил тод байдлын үнэлгээ, шударга байдлын үнэлгээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтүүдийг тус тус гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр хариуцаж авсан албан хаагчид хийж гүйцэтгэж байна.

13. Албаны 2021 оны эхний хагас жилийн тоон тайлан, бичмэл тайланг 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын хэлтэст хүргүүлэхээр ажиллаж байна.

14. "Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтрэлтийг бууруулахад анхаарах нь сэдэвт" уулзалтыг 2021 оны 06 дугаар сарын 21 ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албанаас санаачлан зохион байгууллаа. Уг уулзалтад аймгийн Засаг дарга А.Ишдорж, Аймгийн Засаг даргын дэргэдэх СХАА-ны дарга М.Эрдэнэчулуун, Аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Ганцэцэг, Хархорин сумын Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, сумдын Засаг дарга нар, Санхүүгийн албаны дарга нар, СХСан хариуцсан мэргэжилтнүүд оролцож сум хөгжүүлэн сангийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх, гэрээний хугацаа бүрэн дуусгавар болсон боловч зээлээ төлөөгүй байгаа иргэдийн зээлийг хуулийн байгууллагаар шийдүүлэх арга зам зэрэг сэдвээр ярилцаж санал солилцож, зөвлөгөө мэдээлэл өгөв.

15. Сум хөгжүүлэх сангийн гэрээний хугацаа дууссан зээлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр сумдаас нэгдсэн судалгаа авч байна.

16. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдаж буй Үндэсний бичгийн хичээлд Санхүүгийн хяналт, аудитын албаны албан хаагчид 2 долоо хоногийн хугацаанд Ерөнхий боловсролын 2-р сургуулийн  Монгол хэл бичгийн багш, Монгол улсын тэргүүлэх зэргийн багш А.Түгжсүрэнгийн удирдлага дор амжилттай суралцаж дууслаа. Хичээлд танхимаар болон цахимаар суралцаж, шударга зөв уншиж, хичээнгүй сайхан бичиж сурлаа.Хичээл эхлэхэд нийт албан хаагчдын 43% нь тодорхой хэмжээнд уншдаг, 28,5% нь бичгийн анхан шатны мэдлэгтэй байсан бол хичээлд сууснаар албан хаагчид 100% уншиж сурсан ба 1 минутад 32-90 үг уншиж, бүх албан хаагчид хичээнгүй бичгийн тэгт суралцан, зөв бичгийн анхан шатны мэдлэгтэй болсон амжилтыг гаргалаа.Хичээлийнхээ төгсгөлд “Хичээнгүй бичигтэн”, “Уншлагын аварга” тус тус шалгаруулж урамшуулсан ба хичээл заасан багш манай байгууллагын нэрийг Монгол бичгийн уран бичлэгээр бичиж дурсгасан.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 920 иргэн 25082 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна